Карим Мустафа Бензема (Франц: Karim Mostafa Benzema[3], 1987 оны арванхоёрдугаар сарын 19-нд Лион хотод төрсөн) — Алжир гаралтай Францын хөлбөмбөгчин бөгөөд Реал Мадрид болон Францын шигшээд тоглодог.

Карим Бензема

Бензема Францын шигшээд, 2012 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Карим Мустафа Бензема[1]
Төрсөн огноо 1987 оны 12 сарын 19 (1987-12-19) (36 настай)
Төрсөн газар Франц, Лион
Өндөр 1.87 м[2]
Байрлал Довтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн баг Реал Мадрид
Дугаар 9
Өсвөрийн баг
1996–2005 Лион
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
2004–2006 Лион B 20 (15)
2004–2009 Лион 112 (43)
2009– Реал Мадрид 158 (72)
Шигшээ баг
2004 Франц (17-) 4 (1)
2004–2005 Франц (18-) 17 (14)
2005–2006 Франц (19-) 9 (5)
2006–2007 Франц (21-) 5 (0)
2007– Франц 67 (23)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 7.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 15

Замнал засварлах

Бензема Алжир гаралтай Франц иргэншилтэй өнөр өтгөн айлын (есөн хүүхэдтэй) дундах[4][5] нь бөгөөд найман настайгаасаа хөлбөмбөгийн спортоор тууштай хичээллэж эхэлсэн байдаг. Рональдо, Зинедин Зидан нарын шилдэг хөлбөмбөгчидийг хүндэлдэг залуу хүү нутгийнхаа өсвөрийн "Брон Террайон" болон Олимпик Лион багуудад 1995-2004 оны хооронд тоглож байгаад Лионы насанд хүрэгчдийн багт 2009 оныг хүртэл тоглохдоо Францын нэрийн хуудас болохуйц довтлогч болохоо харуулсан байдаг. Лионд улсын аваргаар дөрвөн жил дараалан тодрохдоо мэргэн буучаар 2008 онд нэрлэгдэж, Супер цомыг гурван удаа (2005, 2006, 2007) өргөж байв. 2009 оны долоодугаар сарын 1-нд Испанийн эзэн хааны Реал Мадрид баг Бенземаг идэвхитэй судалсаны үндсэн дээр 2015 оныг хүртэл 35 сая еврогийн гэрээгээр элсүүлсэн юм.[6][7] Тухайн үед түүнийг Европын шилдэг багууд сонирхож байсан нь илт байсан ба Реалын довтолгооны бүсэд Бразилын Кака, Португалийн Кристиано Рональдо болон испанийн Рауль Албиоль нартай ээлжлэн тоглохоор зэхэж байсан юм. Ес дугаарын өмсгөлтэйгээр гарааны тоглогчоор сонгогдсон Бензема одоогийн багтайгаа 2011-12 оны улиралд Испанийн аваргаар тодорч, Аваргуудын лигийн түүхэнд Реал Мадрид багийн оруулсан "300 дахь гоолын эзэн"[8][9] болохын сацуу 2 гараа тутам 1 гоол оруулдаг гэсэн үзүүлэлтээ хадгалсаар яваа.

Францын нэрийн өмнөөс түүнийг 17-21 хүртэлх 4 насны ангиллын багуудад тасралтгүй тоглуулсан ба 2007 оноос шигшээ баг нь дуудаж 2008 оны ЕАШТ-д бэлтгэн оролцуулсан байдаг юм. 2012 оны ээлжит тэмцээнд ч мөн оролцсон.

Амжилт засварлах

Лион
Реал Мадрид
Шигшээ
  • ДАШТ (17 хүртэлх нас) (1): 2004
Хувийн
  • Браво цом (1): 2008
  • Францын лигийн мэргэн бууч (1): 2007–08
  • Францын шилдэг хөлбөмбөгчин (2): 2011, 2012
  • Эль Класикод хамгийн түргэн гоол оруулсан (21 секундэд): 2011 оны 12 сарын 10
  • "Франс футбол"-ын Алтан бөмбөг шагнал 2022 оны 10-р сарын 17-нд хүртсэн.

Эшлэл засварлах

  1. "UEFA Champions League 2008/2009" (PDF). uefa.com. Retrieved 29 June 2012.
  2. "Real Madrid C.F. – Karim Benzema". Real Madrid. Retrieved 14 March 2012.
  3. "UEFA Champions League 2008/2009" (PDF). uefa.com. Retrieved 29 June 2012.
  4. "Benzema, le phénomène qui réveille le foot". Le Point (in French). 7 February 2008. Retrieved 14 July 2009.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  5. "Benzema, l'arme fatale de l'OL". Maxifoot (in French). 19 September 2007. Retrieved 19 June 2009.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  6. "Transfert de Karim Benzema au Real Madrid". Olympique Lyonnais. 1 July 2009. Retrieved 1 July 2009.
  7. "Green light to play", Real Madrid, 9 July 2009, retrieved 9 July 2009
  8. Benzema veut gagner la Ligue des Champions avec l’OL.  (фр.) Lyon Capitale. 30 октября 2007
  9. Бензема остаётся в «Лионе». Soccer.ru. 09 ноября 2007

Холбоос засварлах

  Commons: Карим Бензема – Викимедиа зураг, бичлэг, дууны сан