The Wayback Machine - https://web.archive.org/web/20131203021133/http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=113303
Богд хааны жолооч хилс хэрэгт хэлмэгдсэн нь

Огноо: 2008-08-15 12:01:14

Хэлмэгдvvлэлтийн хар шуурганд Буриад зон хамгийн ихээр єртєж байсан тvvхтэй. Тухайн vед 10 буриад тутмаас ес нь хэлмэгдэж, хэлмэгдсэн 10 буриад тутмын ес нь буудуулж байсан тухай тvvхэнд тэмдэглэгдэн vлджээ.

Хэлмэгдсэн мянга мянган буриадын нэгэн болох Вампилын Бадам гэгч хvний талаар єгvvлэх гэж байна. Тэрээр Монголын анхны жолооч нарын нэг аж. Тvvнийг Вампилын Бадам гэдэг. Харин Улаанбаатарынхан Вампилов Бадам гэж дууддаг байжээ. В.Бадам 1886 онд одоогийн ОХУ-ын харъяалалд буй Буриадын Онон хэмээх газар мэндэлжээ. Тvvний эцэг эх болон ураг тєрлийнхний тухай мэдээ баримт хомсхон. Тэрээр 1910 оны орчимд Халх Монголд орж иржээ.

Тvvний нааш зvглэх болсон тvvх нь харин нэн сонин. Буриад монголын нутагт европ соёл халхаас ємнє нэвтэрч эхэлсэн боловч Бадамыг эрийн цээнд хvрэх vед нутгийнхан нь мєсєн дээгvvр гулгадаг тэшvvрийг тєдий л мэддэггvй байж. Харин Бадам тэшvvрийг бусдаас тvрvvлж эзэмшсэн бололтой. Тэгээд тэргэл сартай нэгэн vдшээр тvvнийг голын мєсєн дээгvvр тэшиж явсныг харсан хоёр жаал учиргvй айж, гэр орондоо зугтан очоод гол дээр чєтгєр харсан тухайгаа хэлжээ. Vvнийг нь сонссон хот айлын залуус шуугилдан гараад мєсєн дээр гулгаж байсан Бадамыг барьж аван зодож байгаад голын эрэг рvv шидчихэж гэнэ. Нутгийнхандаа ингэж зодуулж, гадуурхагдсандаа гомдсон Бадам Чингис хааны євєг Бодончарын нэгэн адил шинэ амьдралыг хайж унаган нутгаас гарч, унадаг дугуйгаар Богдын хvрээ буюу одоогийн Улаанбаатарт иржээ. Тэрээр нэг хэсэг айлын оёдлын машин, дугуй, цаг засах зэргээр амь зууж явсан гэдэг.

Тэгтэл: -Манай Их хvрээнд гарын дvйтэй, цаг засдаг буриад залуу байна гэсэн мэдээ наймдугаар Богд Жавзандамба хутагтын сонорт хvрчээ. Цаг цуглуулдаг, элдэв оньс техник сонирхдог байсан Богд хаан Бадамыг шуудхан дуудан ирvvлж дэргэдээ байлгах болсон бєгєєд тєдєлгvй єєрийн жолоочоо болгосон байна.
В.Бадам чингэж Богд хаант Монгол Улсын vед хааны жолоочоор гурван жил ажилласан бєгєєд тvvний дараа Телефон утасны хороонд механикаар ажиллаж байжээ.

1921 онд Vндэсний Ардчилсан хувьсгал ялсны дараа В.Бадам Богд хааны жолоочоор дахин ажиллаж байгаад 1924 онд тvvнийг таалал тєгссєний дараа хувийн аж ахуй эрхлэж, зургийн газар болон цаг засварын газар ажиллуулж байсан гэдэг. Харин 1935 онд Ардыг Гэгээрvvлэх яамны харъяанд Кино зургийн хороо байгуулагдахад ажилчнаар орж, фото зурагчин болон кино механикийн ажлыг хийж байв. Энэ нь тvvний авьяас чадварыг тєрєєс vнэлж, итгэл найдвар хvлээлгэж байсны илрэл юм. Тэрээр Кино хороонд ажиллахын зэрэгцээ Монголын анхны кино механикчид болон фото зурагчдыг бэлтгэхэд хvчин зvтгэж байсан бєгєєд энэ утгаар нь тvvнийг Монголын анхны фото зурагчин тєдийгvй кино механик болон зурагчдын багш мєн гэж vзэхэд буруудахгvй байх.

Тийнхvv В.Бадамыг ажил амьдралаа хєєн энгийн амьдарч явах vед Монгол орныг хэлмэгдvvлэлтийн хар шуурга нємрєв. 1922 онд ерєнхий сайд Д.Бодоог хилсээр буудсан явдлаас эхтэй монголын улс тєрийн хэлмэгдvvлэлтийн цєм 1937 оны есдvгээр сарын 10-ны шєнє дэлбэрчээ.
Vvнээс ємнєхєн 1937 оны наймдугаар сарын 22-нд ЗХУ-ын Тайга єртєєнд Цэргийн Яамны сайд, Бvх цэргийн жанжин Г.Дэмид тодорхойгvй шалтгаанаар нас нєгчив. Энэ бол санамсаргvй хэрэг биш байсан бєгєєд их хэлмэгдvvлэлтийг хийхэд гарцаагvй саад болж чадах байсан Г.Дэмидийг далдуур хорлох замаар зорилгоо гvйцэлдvvлэх гэсэн Зєвлєлт оросын харгисуудын vйлдсэн ажил байв.

Тиймээс Г.Дэмидийг vхсэний нєгєєдєр буюу 1937 оны наймдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод гэнэт газардсан ЗХУ-ын томоохон тєлєєлєгчдийн нэг, тус улсын Дотоодыг Хамгаалах Ардын Комиссарын орлогч Фриновоский гэгч этгээд "Загавар" буюу "Хуйвалдаан" гэж томъёологдсон хэрэгт холбогдох 115 хvний нэрсийн жагсаалтыг ДЯЯ-ны сайд Чойбалсанд биечлэн гардуулж, Дэмидийн шарилыг монголд авчирч оршуулсны маргаашнаас эхлэн тэдгээр 115 хvнээс "хамгийн аюултай дайсан" гэж тооцсон хvмvvсийг барихаар тохиролцжээ. Vнэхээр ч vйл явдал Фриновоский, Х.Чойбалсан нарын тєлєвлєснєєр єрнєж, 1937 оны есдvгээр сарын 10-ны шєнє 73 хvнийг баривчилсны дотор энгийн нэгэн техникийн мэргэжилтэн В.Бадамыг барьсан байна.

Ноход хуцалдаж, тэнгэр хvртэл бvрсийж хоносон намрын тэр хvйтэн шєнє Дотоод Явдлын Яамны ажилтан Ширмашин нар В.Бадамыг Зайсангийн амны зуслан дахь гэрээс нь тус яамны сайд Х.Чойбалсангийн тарын vсэгтэй №23 тоот дайчлан баривчлах ордероор баривчилжээ.
Тvvнийг баривчлахын зэрэгцээ гэр орныг нь нэгжиж, хоёр нvдний дуран, чийдэн, зургийн шинэхэн аппарат хєлний хамт, тонгорго (эвхмэл хутга), бага гарын карбин бууг 34 сумын хамт, дэвтэр, бичиг баримт, зураг, жолооны vнэмлэхийн хамт хураан авч, гэр орон дахь бусад зvйлvvдийг гэргий Батад хариуцуулан vлдээжээ.

Тvvнчлэн В.Бадамын хувийн ємч болох Америкийн найман цлиндртэй, бєгсгvй "8" хэмээх машин, мєн Форд машины хуучин муу бакришик тав, Доож машины жанам нэг, Форд машины хуучин амортизатор зургаа, бєгсний гэрэл хоёр, хєєрєг бvхий гагнуурын багаж нэг, цахилгаан гагнуурын багаж нэг, найман вольтын хуучин муу акумлятор хоёр, зvйл бvрийн утас нэг хэсэг зэрэг 53 нэр тєрлийн техникийн болон цахилгааны эд зvйлийг хурааж, Тєв грашийн Запас хэрэгслийн нярав Цэрэндоржид хадгалуулсан байна. В.Бадамыг баривчилсны маргаашнаас нь буюу 1937 оны есдvгээр сарын 11-ний єдєр ДЯЯ-ны тєлєєлєгч Дvйнхэржав байцааж, анхны мэдvvлгийг авчээ.

Тэрбээр биеийн байцаалтандаа: Овог нэр Вампилоны Бадам, нас 51, Ам бvл 4-эхнэр Бат, хvv Нацагдорж, дvv Содовсvрэн, хєрєнгє чинээ- хашаа байшин нэг, vнээ нэг, Форд машин нэг, техник ба кино зургийн ажилд мэргэжил дадлагатай, баригдахын ємнє Кино зургийн хорооны зургийн мэргэжилтний ажлыг хийж байсан гэжээ. Харин хэргийн тухайд: -"Миний бие Гэндэнгийн удирдсан эсэргvv тагнуулын бvлгэмд элсэн орж ажиллан байснаа мэдэхгvй байна. Харин 22 /1932/ онд урьдаас нєхєр ёсны хувиар сайн танилцсан тус хотын харъяат буриад Єлзийбал, Юмтаров нараас ...нэгэн єдєр мєнхvv Єлзийбалын гэрт сууцгаа... гаад надад хэлж байсан нь: -Одоо vед тус Монгол Улсын дотоод улс тєрийн байдал нь ихээхэн хvнд байдалд орж байна.

Ялангуяа шашин бурхныг баллаж устгах, хамтрал коммунуудыг байгуулах, vлэмжийн хєрєнгє хогшил хэрэггvй хэмээн vзэх. Бараа таваараар ховор, лам нарыг хавчиж хар болгож буйн дээр СССР улсын элдэв нэгэн байдлыг хэвээр хэрэглэж улс тєрийн бодлогыг явуулж байна. Бид нараас байдлыг ашиглан далимдуулж, ард олонд яриа єгvvллийг гарган тарааж, тус Монгол Улсыг СССР улсаас холдуулан холбоо хэлхээг нь салгаж хуучны засгийг дахин мандуулан байгуулж, Их Япон улсыг тvшиглэн хєгжихийн тєлєє ард олныг биедээ татан авах зорилгыг хатуугаар хадгалж, японы тагнуулын ажлыг тус улсын дотор хvчтэйгээр явуулан эдийн засгийн байдал ба цэргийн хийгээд зэвсэг техникийн тоо, шашин бурхныг хэрхэн хавчиж лам нарыг хар болгож буй байдал, мєн улсаас явуулж буй элдэв чухал тогтоол бодлогыг олж бvртгэх талаар анхаарлаа тавьж гvйцэтгэхийн тул ажиллах хэрэгтэй байна.

Vvнд чиний бие ард олонд хvн олныг таньдгаараа ямар нэгэн яриа єгvvллийг дэлгэрэнгvйгээр тархаан, эцэст хэрхэн гvйцэтгэж буйгаа Єлзийбал надад мэдэгдэж байх хэрэгтэй хэмээн даалгаврыг єгєєд хэрхэн ямар єгvvллийг гаргаж тархаах тухай зааварлан хэлж байсан... Чиний биеийг бид нар итгэсэндээ хэлсэн юм. Энэ дээрх хэргээ биелvvлэхийн тул тэмцмой хэмээхэд би даруй зєвшєєрєн "За" хэмээн хvлээсэн удаа буй билээ. Чингээд хийх vvргийг хvлээж гарснаас хойш элдэв байдлаас айж цуурхлыг тархааж чадсан ч vгvй, тагнах ажлыг явуулсан ч vгvй байсан. Мєн ч Єлзийбал, Юмтаров нараас тєдийлєн уг ажлыг ихээхэн ярьж шаардахгvй болсон... Харин мєн л Ардын засгийг устгамой, Япон улс нь довтлон ирэх цаг хэзээд буй гэх зэргээр ярьдаг байсан. Гэтэл Юмтаров, Єлзийбал нар нь хэргийн учир баригдаж явснаас хойш уулзаагvй амой. Эд нараас тийнхvv тагнуулын ажлыг явуулмой хэмээхдээ надад онцлон даалгасан зvйлгvй. Гагцхvv цуурхлыг тараахыг даалгаж зааварласан бєгєєд эд нарын бvлгэмийн гишvvд хэн хэн болохыг би сонсоогvй болой. Vvнээс еєр мэдvvлэх зvйл энэ удаа vгvй" хэмээн мэдvvлжээ.

Vvнээс хойш В.Бадамыг нийтдээ долоон удаа байцаасан байна. Тэрбээр есдvгээр сарын 17-ны єдрийн хоёрдугаар байцаалтанд:- "Миний бие нь эд нарын эсэргvv тагнуулын бvлгэмд 22 /1932/ оноос эхлэн элсэн орноос хойш гvйцэтгэсэн ажлууд хэмээвэл дээрхийн ёсоор танил сайн хvмvvстээ эсэргvv цуурхалыг тархааж явсан. Мєн эдийн засаг ба цэрэг зэвсгийн хєгжил батжилийн талаар ярьж, Єлзийбал, Юмтаров нарт хэлж байсан амой. Vvнээс єєр надад энэ хэрэгт оролцсон зvйлгvй болно" хэмээн мэдvvлж, эхний мэдvvлгvvддээ ерєнхий сайд байсан П.Гэндэнтэй ямар ч холбоогvй болохоо батлан хэлж байв. Гэвч 18-ны єдрийн гуравдугаар мэдvvлэгтээ:-"...сvvлийн vеийн Гэндэнгийн удирдсан японы эсэргvv тагнуулын бvлгэмийн гишvvнд анх Намын сургуулийн багш буриад Дашиев Цэвэгжавын удирдлагаар 25 /1935/ оны намар цагт элсэн орсон...Миний бие эл бvлгэмийг Гэндэнгээр удирдуулсан японы эсэргvv тагнуулын бvлгэм юм байна хэмээхийг сайн мэдэж элсэн орсон боловч хичнээн гишvvvдтэй, хэн хэн болохыг ер дуулж сонсоогvй бєгєєд надад ч хэлээгvй. Би ч асуугаагvй болно. Vvнчлэн эд нар нь хэрхэн ямар аргаар онцлон юу хийж байсан ба хэнтэй харилцаж цааш харилцаа холбоогоо барьж явуулан байсныг ер мэдээгvй болно. Миний бие vнэндээ монголын vндэсний хувьсгалыг устгаж, бvх монгол овогтныг нэгтгэх, их Япон улсыг тvшиглэх зорилготой ажиллах явдлыг туйлын зєвшєєрч уг бvлгэмийн гишvvнд элсэн орсноос бус гvйцэтгэсэн ажил ч vгvй. Надад чухам тийм юм хийх хэрэгтэй хэмээн онцлон єгч байсан даалгаваргvй болохыг батлан мэдvvлмой" гэжээ.

Гэтэл дєрєв дэх удаагийн мэдvvлэгтээ: Дашиев Цэвэгжавын даалгавраар 1. Гэрэл зургийн шилийг эвдэх ба гэрэлд vзvvлж ажилгvй болгох хэмээн цаасыг гэрэлд vзvvлж, урж vрэгдvvлэх ажлуудыг vйлдсэн, 2. Мєн зургийн зайг хольж найруулжагаад асгах ба хэмжээ алдах зэрэг явдлаас vндэслэн ажилгvй болж vрэгдvvлэх зэргээр сvйтгэл гарзыг учруулж байсан , 3. Зураг авах явдлаар уг зургийг чанар vзэмжийг муутгаж, хэрэглэгдэхгvй болгож байсан удаа буй, 4. Ажилчдын дотор хагарал, маргаан гаргасан, 5. Хоршоо, худалдаа, аж vйлдвэр зэрэг газруудын эд таваарын ба зэвеэг техникийн яс чанрыг муутгах, хvндгvй болгох талаар єєрийн сайн таних зарим хvмvvст ярьж байсан удаа буй.

Vvнээс єєр гvйцэтгэсэн ажил ба мэдэх зvйлгvй. Учир нь миний бие эл ажлын даалгаврыг хvлээж авсан боловч жинхэнэ биелvvлэх явдал дээр хуулиас айж эцэст хэзээд мэдэгдэх байх хэмээн санаж ер онцлон биелvvлдэггvй байсан болохоос гадна эл хэргийн тухай Давшиев Цэвэгжавтай 1935 онд хоёр удаа, 1936 онд нэг удаа уулзаж ярьсан. "Ийнхvv эсэргvv тагнуулын хэрэгт бvлгэмд бусдын ам хэлэнд автагдаж элсэн ороод нам засагтаа дайсагнан явсан нь туйлын буруу болохыг гэмшиж, хойшдоо ямар ч эндэгдэлгvйгээр, хувьсгалын ажилд бие хайрлахгvй зvтгэхийг илэрхийлж єєрийн биед ноогдох ялаас хэлтрvvлэхийг гуйжээ.

Харин В.Бадамыг 1937 оны есдvгээр сарын 21-ны єдєр тав дахь удаагаа байцаав. Энэ байцаалтаар Юмтаровын эсэргvv тагнуулын бvлгэмийн гишvvнд ємнє нь мэдvvлсэн Єлзийбал, Юмтаров, Балсанов нараас гадна Дамбиев, Аюуш, Багшийн сургуулийн багш Доржсvрэн, буриад Буддарь, дунд сургуулийн захирал буриад Палан, мєн бага сургуулийн захирал буриад Лувсандаш нарыг хувьсгалын эсэргvv байгууллагын гишvvн болохыг хэлvvлсэн байна. Vvнээс vзэхэд тvvний хэргийг амархан дуусгачихалгvй, гэмгvй олон буриадуудын нэрийг хэлvvлж, тэднийг улс тєрийн хэрэгт холбогдуулахыг хичээсэн байдал ажиглагдаж байна.
Vvнээс хойш В.Бадамыг cap шахам байцаалгvй байлгаж байгаад 1937 оны аравдугаар сарын 22-нд хоёр удаа байцааж ємнєх мэдvvлгvvдийг нь батлуулжээ.

Эцэст нь тvvнийг хэргээ хvлээсэн гэж vзээд ялын тєлєвлєгєєг vйлдэн хэргийг нь Онцгой Бvрэн Эрхт Комисст шилжvvлжээ. Тус комиссын 1937 оны аравдугаар сарын 25-ны єдрийн анхдугаар хурлаас В.Бадамын хєрєнгийг хурааж, буудан алах ялаар шийтгэжээ.
Вампилын Бадамд ноогдуулсан хэргийг Монгол Улсын Дээд Шvvхийн Цэргийн коллегийн хяналтын шатны хурал 1991.06.28-ны єдрийн 108 дугаар хурлаар авч хэлэлцээд холбогдох хэргийг хэрэгсэхгvй болгож, нэр тєрийг нь сэргээн цагаатгажээ.

В.Бадамын гэр бvлийн тухайд гэргийг нь хvмvvс Патаа ахай (уг нэр нь Бат) хэмээн авгайлан дууддаг байсан гэдэг. Тэдний ганц хvv Нацагдорж аавыгаа дууриасан техникт авъяас сонирхолтой хvн болж тєлєвшсєн учир 1936 онд Багшийн сургуулийг тєгсєєд Кино зургийн хороонд дагалдан сурагчаар ажилд оржээ. Гэвч аавыг нь баригдсаны дараа тvvнийг эсэргvvний хvvхэд, улс тєрийн хувьд найдваргvй этгээд хэмээн ажлаас нь халжээ. Б.Нацагдоржийн vvнээс цаашхи намтар тодорхойгvй юм. Тvvнийг Аж vйлдвэрийн комбинатыг шатаасан хэрэгт холбогдон баригдаад ДЯЯ-ныханд алуулсан гэдэг ярианаас єєр мэдээ энэ хэр алга. Чингэж улс тєрийн хэлмэгдvvлэлт монголын нэгэн сайхан гэр бvлийн голомтыг самарсан бололтой.

Хэлмэгдvvлэлтэд єртсєн 30 мянга орчим монголчуудын нэгэн болох монголын анхны техникийн мэргэжилтэн, кино механик, фото зурагчин, жолооч В.Бадамын тус орны авто техник, фото зураг, киноны хєгжилд оруулсан зохих хувь нэмэр болон хилсдvvлэлт яргаллын илдэнд автагдсан алтан амь, эцсийн амьегалын vнэ цэнийг бид мартахгvй учиргvй.

Жич: Хэрэв уншигч та бvхэнд В.Бадамын тухай сонссон, мэдсэн зvйлс байвал судлаач надад мэдээлэхийг хvсье.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дэргэдэх улс тєрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны тєвийн шинжилгээний ажилтан

Тайжууд овогт Х.Мєнхбаяр
Дугаар 160 /180/

Энэ нийтлэлийн эх сурвалж Olloo.mn - Єдєр бvр дэлхий даяар



Мэдээний URL:
http://www.olloo.mn/modules.php?name=News&file;=article&sid;=113303